Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/00851/и

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, Малчин хөтөл 14 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух, Бүлчин овогт Баатарын Ханд /регистрийн дугаар ТИ64031781, утас 99403639/-ын хүсэлттэй,

“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Ханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ханд нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...нэгт: ОЖ65070109 регистрийн дугаартай Баатарын Хандаа гэдгийг ТИ64031781 регистрийн дугаартай болгож өөрчлөх хүсэлттэй байна. Мөн Олон хүүхдийн хөнгөлтөөр 50 настай тэтгэвэрт гарах болсон чинь хүүхдүүдийн эхийн нэр, Баатарын Хандаа гэж төрсний гэрчилгээний лавлагаа дээр бичигдсэн байгаа учир Ханд болгож өөрчилж өгнө үү.

Охин Г.Эрдэнэцэцэг /РД: ОД88032406/,

Охин Г.Эрдэнэчимэг /РД: ОЖ94090802/,

Охин Г.Одгэрэл /РД: ОЖ96050502/,

Хүү Г.Ганзориг /РД: ОЖ93050415/, гэрлэлтийн баталгаа зэрэг нь Бааатарын хандынх юм аа гэдгийг тогтоож өгнө үү ” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Хандын гаргасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

Бүлчин овогт Баатарын Ханд /регистрийн дугаар ТИ64031781/ -ийг 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Эрдэнэцэцэгийн Г-34 дугаартай төрсний гэрчилгээ, 1996 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Одгэрэлийн төрсний гэрчилгээ, 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Эрдэнэчимэгийн төрсний гэрчилгээ, 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Г.Ганзоригийн төрсний гэрчилгээнүүдэд ОЖ65070109 регистрийн дугаартай Баатарын Хандаа гэж регистрийн дугаар, нэрийг алдаатай бичсэн, мөн 21 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнд Баатарын Хандаа гэж нэрийг алдаатай бичиж олгосон  болох нь  хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тэтгэмжийн дэвтэрийн хуулбар, “алдарт эх” 2 дугаар одонгийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд дээрх хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүд болон гэрлэлтийн гэрчилгээнд бичигдсэн Баатарын Хандаа гэдэг нь Баатарын Ханд болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                     

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хандаа гэж алдаатай бичигдэж олгогдсон “1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Эрдэнэцэцэгийн Г-34 дугаартай төрсний гэрчилгээ, 1996 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Одгэрэлийн төрсний гэрчилгээ, 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Эрдэнэчимэгийн төрсний гэрчилгээ, 1993 онй 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Г.Ганзоригийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ” зэрэг бичиг баримтын эзэмшигч нь регистрийн дугаар ТИ64031781 дугаартай Бүлчин овогт Баатарын Ханд мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.2.3-д заасныг баримтлан дээрх бичиг баримтанд зохих өөрчлөлтийг оруулж, дахин олгохыг тус аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Хандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА