Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 859

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00748/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 д угаар баг, 17 дугаар хороолол, 19 дүгээр байр, 16 тоотод оршин суух, Монгол овогт Жанчивын Онон /регистрийн дугаар ТИ81102160, утас 88760312, 94705056/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваа, 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, Алаг морьт овогт Лхагвадоржийн Ганзориг /регистрийн дугаар ТВ83021455, утас 99975242/-т холбогдох,

 “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Онон, хариуцагч Л.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Онон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2003 онд Л.Ганзоригтой танилцаж гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2005 оны 03 дугаар сарын 02-ны охин О.Номин-Эрдэнэ төрсөн. Л.Ганзоригийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг, эхийндээ амьдарч байсан. Тэрээр охиноо төрсний дараагаар биднээс зайгаа барьж эргэж тойрох нь эрс багассаж тэрнээс хойш ямар ч холбоогүй одоо охин маань одоо 11 настай би өөрийн гэсэн ажил төрөлгүй. Охин минь одоо 4 дүгээр сургуулийн 5 дугаар ангид сурч байгаа. Хэрэглээ маш их гарч байгаа 2005 оны 03 дугаар сарын 02-нд төрсөн охин О.Номин-Эрдэний төрсөн эцэг болох Л.Ганзориг мөн болохыг тогтоож, Л.Ганзоригоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч Л.Ганзориг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Иргэн Л.Ганзориг би 2003 онд Ж.Ононтой танилцаж 2005 оны 03 дугаар сарын 02-нд охин Номин-Эрдэнэ төрсөн. Бид хоёр 2003 онд танилцсан боловч нэг гэрт орж гэр бүлээ батлуулаагүй хоёр талд амьдарч байсан. Охиныг төрсөний дараа ажил хийж эхнэр болох Онон, охин хоёрдоо бүхэл боломжоороо тусалж дэмждэг байсан. Гэтэл Онон надаас сална, нэг гэрт орохгүй гээд хөөж туун охинтой минь уулзуулдаггүй байсан. Манай гэр бүлтэй танилцаж манайд очихыг хүсээгүй. Охиныг минь надаас  хөндийрүүлж надтай холбоотой байлгахыг хүсээгүй. Би охиноо ээжтэйгээ танилцуулж, баяр ёслолоор охиндоо хувцас авч өгч баярлуулж цуг байж байгаад хүргэж өгдөг байсан. Гэтэл Онон утасдаж дарамтлан охиныг минь авчирч өг хэмээн байнга загнан хашигчдаг байсан. Би энэ хоёртойгоо амьдрах гэж өөрийнхөө боломжоор л зүтгэж олсон цалин мөнгөө зарцуулж байсан. Нэг удаа охинтойгоо уулзахаар очиход хүнтэй суусан. Хоёрдахь хүүхэд нь төрөх гэж байгаа миний амьдралд гай болохгүй зайл хэмээн намайг охинтой минь уулзуулахгүй хөөсөн надад холдохоос өөр аргагүй байсан. Би энэ хоёроосоо салах сонирхол өчүүхэн ч байгаагүй. Гэтэл хэдэн жилийн дараа надаас мөнгө нэхэмжилж гомдол гаргасан. Би хүүхдээ өөр дээрээ авч өсгөе гэж нэг бус удаа хэлж байсан . Миний охин Онон дээр биш, Ононгийн аав, ээж хоёр дээр нь өсөж хүмүүжиж байгаа. Онон өөрөө өсгөж хүмүүжүүлээгүй. Чадахгүй гэвэл би өөрөө өсгөж хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Одоо би хөгшин настай ээж Долгортойгоо амьдардаг. Дахин амьдрал зохиогоогүй. Иймд Ж.Ононгийн гомдлын эсрэг би өөрөө гомдолтой байна. 2005 онд паспортын зөрчилтэй байсан гэдэг нь огт үндэслэлгүй.”  гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Онон нь хариуцагч Л.Ганзоригт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Онон, хариуцагч Л.Ганзориг нар нь 2003 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин О.Номин-Эрдэнийг төрүүлсэн болох нь Г-161 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн 2 дугаар багын засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Дархан-Уул аймаг, Дархан сумын Түвшин холбоо өрхийн эмнэлгийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Зохигчид нь хэдийгээр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч охин О.Номин-Эрдэнэ нь төрсний гэрчилгээ авахдаа эх Ж.Ононгоор овголсон талаар хариуцагч Л.Ганзориг нь маргаагүй байна.  / хх-ийн 4/

 Зохигчид нь хүүхдийн эцэг, эх мөн эсэх талаар маргаагүй тул Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Нандин-Эрдэнэд 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Л.Ганзоригоос сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Л.Ганзориг, эх Ж.Онон нар нь хүүхэд болох О.Номин-Эрдэнэ хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин О.Номин-Эрдэнийг эх Ж.Ононгийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т  2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин О.Номин-Эрдэнэд 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Л.Ганзоригоос сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ононгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 46,418 төгрөгийг хариуцагч Л.Ганзоригоос гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА