Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 149

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Д.Уранбямбын нэхэмжлэлтэй  Д.Отгонбаярт холбогдох 420000 /дөрвөн зуун хорин мянга/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 31-ний өдөр хүлээн авч

 

                                                                                                     Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Уранбямба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015-05-10-нд Д.Отгонбаярт 400000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.2016-05-10-нд зээлж авсан мөнгөө хүүгийн хамт төлөх байсан боловч төлөөгүй. Иймд Д.Отгонбаяраас анх зээлдүүлсэн 400000 төгрөг, хүү 20000 төгрөг, нийт 420000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Уранбямба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Отгонбаяраас  420000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.Отгонбаяр нь 2016-06-06-ны өдөр бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.                                         

                                                                                                             Ү Н Д Э С Л Э Х нь : 

           Нэхэмжлэгч Д.Уранбямба нь хариуцагч Д.Отгонбаяраас 420000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хариуцагч Д.Отгонбаяр нь нэхэмжлэгч Д.Уранбямбын нэхэмжилсэн 420000 төгрөгийг 2016-06-06-ны өдөр төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

           Хариуцагч Д.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 420000  төгрөгийг төлж биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Нэхэмжлэгч Д.Уранбямба нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн бөгөөд илүү төлсөн 56950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Уранбямбад олгох, нэхэмжлэлийн шаардлага 420000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 13250 төгрөгний тал хувь 6625  төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Отгонбаяраас 6625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Уранбямбад олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлийн 123.1, 74-р зүйлийн 74.2, 74.4, 75-р зүйлийг удирдлага болгон

                                          З А Х И Р А М Ж Л А Х нь:

1.Нэхэмжлэгч Д.Уранбямбын нэхэмжилсэн 420000 / дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагч Д.Отгонбаяр нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар 420000 төгрөгт ногдох  улсын тэмдэгтийн хураамж  13250 төгрөгний тал хувь 6625 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 6625 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Уранбямбад олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уранбямбын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 56950 төгрөгийг буцаан олгосугай.

           4.Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БОЛОРМАА