Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1961-09-10-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн,  54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, хувиараа барааны дэлгүүр ажилуулдаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49-17 тоотод оршин суух, Боржигон овогт Агваанжамаагийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978-02-16-ны өдөр  Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа, удирдлагын менежер мэргэжилтэй, Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багш  ажилтай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 48-76 тоотод оршин суух, РД: СЮ 78021670, Ховоот овогт Дэрийлаагийн Болор-Эрдэнэ,

 Хариуцагч: 1968-02-16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш  мэргэжилтэй, Бор-Өндөр цогцолбор сургуульд багш ажилтай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 48-76 тоотод оршин суух, РД: СЩ 68030707, Торгод овогт Пагваны Ариунтуяа нарт холбогдох 48000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03-р сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг, хариуцагч Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа, гэрч Ц.Нанзадсүрэн, нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015-05-28-нд манай дэлгүүрээс Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа хоёр манай дэлгүүрээс бэлтгэлийн хувцас 85000 төгрөг, фудволк 22000 төгрөг, сандаал 35000 төгрөг, нийт 142000 төгрөгний барааг зээлээр авсан, үүн дээр өмнөх зээлсэн барааны үлдэгдэл 6000 төгрөгийг нэмж, нийт 1480000 төгрөгний өртэй байсан. 2015 оны 11-р сард 100000 төгрөгийг төлөөд үлдэх 48000 төгрөгийг өгөөгүй учир шүүхэд хандсан. 48000 төгрөгийг Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Болор-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 сарын дундуур эхнэр Ариунтуяа Эрдэнэцэцэгийн дэлгүүрээс биеийн тамирын хувцас, фудволк нийт 148000 төгрөгийн хувцас зээлээр авсан. Би 2015-09-29-ний өдөр өөрийн данснаас Эрдэнэцэцэгийн данс руу 100000 төгрөг шилжүүлсэн. 10 сарын цалин буух үеэр /2015-10-28/ мөнгөө нэхээд залгахаар нь миний цалингийн карт эхнэр Ариунтуяад байгаа, та яриад ав гэсэн. Ариунтуяа миний данснаас 70000 төгрөг аваад Эрдэнэцэцэгийн ээжид 40000 төгрөг, хажуу талын эмийн санд 30000 төгрөг тус тус өгсөн гэж хэлсэн. Эрдэнэцэцэгийн ээж нь 8000 төгрөгийг нь нэг мөр өгөхгүй яасан юм бэ гэж байна гэж эхнэр Ариунтуяа хэлсэн. 40000 төгрөгийг төлсөн учир зөвшөөрөхгүй, 8000 төгрөгийг төлнө гэв.

Хариуцагч П.Ариунтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцэцэгийн дэлгүүрээс 5 сард дүү Сувдмаатайгаа очиж сандаал 35000 төгрөг, 6 сарын эхээр нөхөр Болор-Эрдэнэтэй очиж биеийн тамирын хослол 85000 төгрөг, фудволк 22000 төгрөгийн бараа зээлээр авсан. 2015-09-29-ний өдөр дансаар нь 100000 төгрөг хийсэн. 10 сарын 29-ний өдөр Болор-Эрдэнийн данснаас 70000 төгрөгийг авч, 2015-11-01-ний өдөр 10 цаг 30 минутаас 11 цаг 30 минутын хооронд Нанзадсүрэнд 40000 төгрөгийг өгөхөд, ийм их удаж байж гүйцээгээд өгчихгүй гэж загнаад, удахгүй 8000 төгрөг авчирч өгнө гээд гарч яваад, эмийн сангийн Чулуунсүрэнд 30000 төгрөгийг төлсөн. 40000 төгрөгийг төлсөн учир зөвшөөрөхгүй, үлдэгдэл 8000 төгрөг төлнө гэв.

Гэрч Ц.Нанзадсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2015 оны 10-р сарын 20-ны өдөр П.Ариунтуяа манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд ажил явдал гарлаа гэж ярьсан. Тэгэхэд нь би өр нэхээд яахав гэж бодсон. 2015 оны 11-р сард надад 40000 төгрөг өгөөгүй гэв.

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг нь хариуцагч Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа нараас барааны үнэ 48000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2015 оны 6-р сард хариуцагч Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа нар нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн барааны дэлгүүрээс 148000 төгрөгний бараа зээлж авсан дээр маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага 48000 төгрөгнөөс 8000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 40000 төгрөгийг 2015-11-1-ний өдөр төлсөн учир нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Хариуцагч Д.Болор-Эрдэнэ 40000 төгрөгийг эхнэр П.Ариунтуяа төлсөн, хариуцагч П.Ариунтуяа нь 40000 төгрөгийг 2015-11-1-ний өдөр 10 цаг 30 минутаас 11 цаг 30 минутын хооронд дэлгүүр дээр нь очиж гэрч Нанзадсүрэн төлсөн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч нараас зээлээр авсан барааны үлдэгдэл 48000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

            Хариуцагч Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа нараас 48000 төгрөгөнд ноогдох 4550 төгрөгийг гаргуулж А.Эрдэнэцэцэгт олгох, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгох.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р

зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховоот овогт Дэрийлаагийн Болор-Эрдэнэ, Торгод овогт Пагваны Ариунтуяа нараас  48000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Болор-Эрдэнэ, П.Ариунтуяа нараас 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                   Т.БОЛОРМАА