Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00149

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр багт байрлах “Хаан” банкны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар  багт  оршин суух Саманд овогтой Гантуяагийн Бат-Эрдэнэ /РД:ЙС89022814/,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 3 дугаар багт оршин суух Саманд овогтой Самбуугийн Гантуяа /РД:ХВ67120501/ нарт холбогдох,

3 070 430.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.Бат-Эрдэнэ болон С.Гантуяа нар нь тус банкны Хужирт тооцооны төвөөс 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 тоот гэрээ байгуулан 4 400 000 төгрөгний цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар аваад нэмэлт зээл 2015 оны 01 дүгээр сарын 28-нд зээл 4 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай 21.6 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 42 хоног өнгөрч, зээлийн гэрээний 7.1.1 дахь заалтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан, банк зээлдэгчид буцаан дуудах мэдэгдэл 1 удаа, зээл төлөх мэдэгдэл 3 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд банк зээлийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 1.2, 6 дугаар зүйлийн 1.1 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

  1. 2015 оны 01-р сарын 28-ны өдрийн 103/08 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах
  2. 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах Үндсэн зээлийн үлдэгдэл 3 045 201.08 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 25 229.28 төгрөг

Нийт төгрөг 3 070 430.37 төгрөг

  1. Нотариатын үйлчилгээний төлбөр 2 200 төгрөг
  2. Улсын тэмдэгтийн хураамж 64 077 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна
  3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ өгнө үү.

...Хариуцагч Г.Бат-Эрдэнэ, С.Гантуяа нар нь Хаан банкны нэхэмжилсэн 3 070 430.37 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 20-нд 1 сая төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-нд 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-нд 1 070 430.37 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бат-Эрдэнэ, С.Гантуяа нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн 3 070 430.37 төгрөгийг хариуцагч С.Гантуяа, Г.Бат-Эрдэнэ бид хоёр хүлээн зөвшөөрч байна. Хаан банкны нэхэмжилсэн 3 070 430.37 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-нд 1 сая төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-нд 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-нд үлдсэн төлбөрийг 1 070 430.37 төгрөгийг төлж барагдуулсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Г.Бат-Эрдэнэ, С.Гантуяа нарт холбогдуулан 3 070 430.37 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны   нэхэмжилсэн 3 070 430.37 төгрөгийг хариуцагч Г.Бат-Эрдэнэ, С.Гантуяа нар нь хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 20-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд үлдсэн 1 070 430.37 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжилсэн 3 070 430.39 төгрөгийг хариуцагч Г.Бат-Эрдэнэ, С.Гантуяа нар нь хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 20-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд үлдсэн 1 070 430.37 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 077 төгрөгөөс 32 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас 32 038 төгрөг, хариуцагч Г.Бат-Эрдэнэ, С.Гантуяа нараас 32 038 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                              

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА