Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/00950

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-41-47 тоотод оршин суух, Ажим овгийн Адъяагийн Гэрэлтбаатар /АЮ72042813/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Уужим тээл” ХХК-д холбогдох

“5 800 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Гэрэлтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Гэрэлтбаатар нь 2014.11 сарын дундуур “Уужим тээл” ХХК ний захирал Амарсайхан, менежер Мөнхдөл нарын захиалгаар шинээр баригдсан 3-р микрийн нутаг дэвсгэрт байрлах “Саян” зочид буудлын караокед ЗЗм буйдан, буудлын өрөөнүүдийн орны толгой 20ш, зочид буудлын өрөөнүүдийн хананд хүрээ хийсэн, ресторанд 2 хаалга суулгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Эдгээр ажлаас 33 м буйдангийн материалыг өөрийн мөнгөөр хийхээр тохиролцож загварыг нь үзээд сайн болж гэсний дагуу хийсэн юм. Энэ ажлыг анх манай эхнэртэй хамт ажилладаг Жагдагмаа нь манай хүү Амарсайхан нь зочид буудал барьж ашиглалтанд оруулсан ба буудлын караокед өрөөг тохижуулахад мэргэжлийн мужаан хэрэгтэй байгаа тул танай нөхөр гарын дүйтэй юм чинь энэ ажлыг хийхүү гэж санал таьсан болохоор нөхөр бид 2 зөвшөөрч өөрсдөө материал авч хийж дуусгасан юм. Уг ажлыг 2014.11.1 өдрөөс 2014.12.25-ний өдөр хүртэл бүрэн хийж дуусгасан болно. Энэ ажлыг хийхдээ хамт З.Энхманлай, П.Лхагвасамбуу нартай хамт ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгөхөөр болсон чинь Мөнхдөл Амарсайхан нар нь мөнгө байхгүй байна гээд алга болсон юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тооцоогоо хийхгүй намайг маш их хохироож байна. Материалын үнэ өөрөөс 4.130.000 төгрөг, хүнээс 2.000.000 төгрөг зээлж нийт 6 сая гаран төгрөгөөр захиалгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тухайн үед Амарсайхан нь ажлаа хурдан хийхийг шаардаад байхаар нь матеррал авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо урьдчилгаа өгөхгүй бол ажил зогсчихлоо гэхэд хүнээс мөнгө зээлээд ч гэсэн аргалаад хурдан хий гэсэн юм. Мөн 2014.12.26-ний өдрөөс хүнд хүлээлгэж өгнө тэгээд бүх мөнгийг чинь өгнө хүнээс хүүтэй авсан төгрөгний хүүг нь тооцож өгнө санаа зоволтгүй гээд байхаар таньдаг ломбардны хүнээс 2.000.000 төгрөг 10%-ийн хүүтэйгээр зээлж аваад захиалгын ажлыг гүйцэтгэсэн юм. Буйдан орыг хийхэд 1метрийг 160 000 төгрөгөөр тохиролцсон ЗЗм х төг =5.280.000 төг, орны толгой 20шх50.000төг=1 000 000 төг, хаалга 2х25000=50 000 төг, буудлын өрөөний ханы эмжээрийг ойролцоогоор 200.000 төг нийт төгрөгний ажил хийсэн болно. Үүнээс 2015 оны 9-р сард 500.000 төгрөгийг Мөнхдөл данснаасаа манай эхнэрийн дансанд хийсэн юм. Захирал Мөнхдөл нь ажил гүйцэтгэж байхад өдөр болгон ирж үзэж шалган заавар зөвлөгөө өгч байсан болно. Сүүлийн үед Амарсайхан, Мөнхдөл нартай утсаар ярихад утсаа ч авахгүй, харин утсаараа та 2-ын хийсэн ажлыг мэдэж байна хүлээж бай, зочид буудлыг зарахаар мөнгийг чинь төлнө гэдэг хариу өгдөг болсон. 2015 оны 9-р сард Амарсайхантай уулзахад 10-р сарын 15 гэхэд бүрэн гүйцэт төлж барагдуулна гэсэн гарын үсэгтэй бичгээ өгсөн. Би хүнээс мөнгө зээлээд энэ ажлыг гүйцэтгэсэн болохоор аргагүй эрхэнд хамт ажилладаг Жагдагмаагаас хүү чинь яасан бэ? гэхээр хүү маань төлнө гэсэн хүлээж бай гэдэг болсон. Захирал Амарсайхан нь2016 оны 3-р сарын 2 нд хотоос ирсэн гэх сураг сонсоод буудал дээр нь очиход ирсэн байсан нөгөө мөнгө төгрөгний талаар ярилцаад 2016 оны 3 сард багтааж өгнө гэсэн гарын үсэгтэй бичгээ бичиж өгсөн. Ийм маягаар аргалж явсаар эдүүгээ хүрлээ. Саян буудал нь 2015 оны хавраас эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулж, орлого орж цахилгаан, дулаан, ажилчдын цалин, өөрсдийн ашигаа хийдэг боловч манай мөнгийг өгхгүй залилан хийж байна. Ийм маягаар явсаар байгаад 2 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд хүнээс зээлсэн мөнгөний хүүндээ сүлжээ өрөнд орж манайх гэдэг айлын амьдрал сүйрч байна. Иймд Амарсайхан, Мөнхдөл нараас 5.800.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмэлэгч А.Гэрэлтбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн А.Гэрэлтбаатар миний бие нь “Уужим тээл” ХХК-ний захиралууд Б.Мөнхдөл, М.Амарсайхан нараас 5 800 000 төгрөгийг нэхэмжилж 2016 оны 04 дүгээр сарын 01-нд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 05-аас эхлэн М.Амарсайхан, Б.Мөнхдөл нартай тохиролцож өдөр бүр тасралтгүй 30 000-50 000 төгрөгийг авч байхаар тохиролцон бичгээр гэрээ байгуулж гарын үсгээ зурж тохиролцов. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл өдрийн 30 000 төгрөгөөр авч нийт 1 600 000 төгрөг авсан байна. Энэ гэрээ нь цаашид үргэлжлэн өдөр бүр тасралтгүй 30 000 төгрөг өгч байхаар тохиролцон гэрээ байгуулан нэхэмжилсэн мөнгийг өгч дуусгахаар тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. цаашид үлдэгдэл мөнгө 4 200 000 төгрөгийг өгөхгүй буюу 2 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар өгөхгүй бол дараа өдрийн мөнгөтэй нийлүүлж өгөхөөр тохиролцов. Зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хөдөө амарч байх хугацаанд Хаан банкны 5150029180 дансанд өдөр бүр хийж байхаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Гэрэлтбаатар нь, хариуцагч “Уужим тээл” ХХК-д холбогдуулан “5 800 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Гэрэлтбаатар нь хариуцагч “Уужим тээл” ХХК-ний захирал М.Амарсайхан, Б.Мөнхдөл нарт холыогдуулан “ 5 800 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Гэрэлтбаатар нь иргэн А.Гэрэлтбаатар миний бие нь “Уужим тээл” ХХК-ний захиралууд Б.Мөнхдөл, М.Амарсайхан нараас 5 800 000 төгрөгийг нэхэмжилж 2016 оны 04 дүгээр сарын 01-нд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 05-аас эхлэн М.Амарсайхан, Б.Мөнхдөл нартай тохиролцож өдөр бүр тасралтгүй 30 000-50 000 төгрөгийг авч байхаар тохиролцон бичгээр гэрээ байгуулж гарын үсгээ зурж тохиролцов. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл өдрийн 30 000 төгрөгөөр авч нийт 1 600 000 төгрөг авсан байна. Энэ гэрээ нь цаашид үргэлжлэн өдөр бүр тасралтгүй 30 000 төгрөг өгч байхаар тохиролцон гэрээ байгуулан нэхэмжилсэн мөнгийг өгч дуусгахаар тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. цаашид үлдэгдэл мөнгө 4 200 000 төгрөгийг өгөхгүй буюу 2 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар өгөхгүй бол дараа өдрийн мөнгөтэй нийлүүлж өгөхөөр тохиролцов. Зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хөдөө амарч байх хугацаанд Хаан банкны 5150029180 дансанд өдөр бүр хийж байхаар тохиролцов гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А.Гэрэлтбаатарын нэхэмжлэлтэй, “Уужим тээл” ХХК-д холбогдох “5 800 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 53 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Гэрэлтбаатарт олгосугай.

 

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА.