Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/00936

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө-9 “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-33 тоотод оршин суух, Жаран овгийн Доржпаламын Дэлгэрмаа /ГЮ72070481/-д холбогдох

“534 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дэлгэрмаа нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Эрдэнэт сувилал цогцолбор, Скайтел ХХК-ны хооронд байгуулсан гэрээнд хамрагдан 165 000 төгрөгний үнэ бүхий  Ideos C8150 1 ширхэг, 363 000 төгрөгний үнэ үнэтэй Ideos Х5 1 ширхэгийг авч нийт төлбөр  528 000 төгрөгийг 11 сар хуваан төлөхөөр тохиролцон зээлээр авсан. Дэлгэрмээ нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл  528 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Д.Дэлгэрмаад төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Дэлгэрмаагаас төлбөрийг үлдэгдэл 528 000 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг нийт 534 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй иргэн Дэлгэрмаа нь нэхэмжилсэн дүнгээс нийт 441 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн болно. Үлдэгдэл 109 670 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-нд төлөхөөр тохиролцсон болно гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдуулан “534 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 534 000 төгрөгийг хариуцагч Д.Дэлгэрмаа нь 441 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн болно. Үлдэгдэл 109 670 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ. 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь, хариуцагч Д.Дэлгэрмаагаас 534 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дэлгэрмаа нь 441 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн болно. Үлдэгдэл 109 670 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 16 670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА