Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/00925

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-27-39 тоотод оршин суух, Өөлд овгийн Содномпилийн Оюунгэрэл /ФМ67082020/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-109 тоотод оршин суух, Боржигон овгийн Биндэръяагийн Должинсүрэн /ФБ75071409/-д холбогдох

“500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Оюунгэрэл нь иргэн Должинсүрэнд 1 000 000 төгрөг зээлсэн боловч ор сураггүй алга болоод саяхан Эрдэнэтэд надтай тааралдсан. Би мөнгийг чинь өгнө гэж хэлчихээд бас алга болчихсон. Солонгост ажиллаж байгаа гэдгийг би хүнээс сонссон. Одоо эрдэнэтэд байгаа мөртлөө мөнгөө төлөхгүй намайг хэл амаар доромжилж мөнгийг одоо хүртэл төлөхгүй үнэн худал юм яриад заль мэх хэрэглэж өдийг хүрлээ. Ийм зальтай хүмүүстэй ямар арга хэмжээ авах ёстой тэр арга хэмжээг авч өгнө үү. би доромжлуулсандаа гомдолтой байна. Надад гэрч байгаа. Мөнгө өгснийг харсан. Мөн яаж үг хэлээр доромжилсонийг харсан хүн байгаа. Иймд Б.Должинсүрэнгээс 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.Должинсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 07 сарын 10-ны дотор 300 000 төгрөг, 7 сарын 15-ны дотор 200 000 төгрөг төлж барагдуулах боломжтой байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Оюунгэрэл миний бие нь Б.Должинсүрэнгийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь хариуцагч Б.Должинсүрэнгээс “500 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Оюунгэрэлийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хариуцагч Б.Должинсүрэн нь миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 07 сарын 10-ны дотор 300 000 төгрөг, 7 сарын 15-ны дотор 200 000 төгрөг төлж төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болох 500 000 төгрөгийг хариуцагч Б.Должинсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 15-н гэхэд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Должинсүрэн нь нэхэмжлэгч С.Оюунгэрэлд 500 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 7825 төгрөг, төрийн сангаас 7825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунгэрэлд олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА.