Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2016/00895

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Скайтел плаза Скайтел ХХК- ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-82 тоотод оршин суух, Найдан овгийн Гомбожавын Бурмаа /ФА67060464/-д холбогдох,

“370 500 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдмин” ХХК нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 03 дугаар сарын 14-ны өдөр “Эрдмин” ХХК, Скайтел ХХК-н хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж 28 ажилтан хамруулж 180 000 төгрөгний үнэтэй С8150 гар утас 31 ширхэг, 396 000 төгрөгний үнэтэй С8800 гар утас 19 ширхэгийг авч урьдчилгаа 1 092 000 төгрөгийг төлж үлдэгдэл 12 012 000 төгрөгийг 11 сарын хугацаанд төлөхөөр тохирч зээлээр авсан. “Эрдмин” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр авсан гар утас бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл  363 000 төгрөгийг төлөөгүй байна. Эрдмин ХХК төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч төлөөгүй байна. Имйд Эрдмин ХХК-аас худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 363 000 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг нийт 370 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд хүсэлтдээ: Скайтел ХХК нь Эрдмин ХХК-Г хариуцагчаар татсан 370 500 төгрөгийн нэхэмжлэлийн тооцоо нийлж үлдэгдэлгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь, хариуцагч Эрдмин ХХК-д холбогдуулан “370 500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Эрдмин ХХК-д холбогдуулан 370 500 төгрөг гаргуулах хүсэлтийг гаргасан. Скайтел ХХК нь Эрдмин ХХК-Г хариуцагчаар татсан 370 500 төгрөгийн нэхэмжлэлийн тооцоо нийлж үлдэгдэлгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар төрийн санд үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Эрдмин” ХХК-д холбогдох “370 500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 765 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА.