Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/00875

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 1-04 тоотод оршин суух, Халзан овгийн Нямсүрэнгийн Ганхуяг /ФА90082830/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Боржигон овгийн Жанлавын Мөнхбат /МВ93042507/-ын хариуцагдах

“400 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Ганхуяг би М.Бүрэнцэцэгийн хүсэлтээр бага багаар мөнгө зээлсээр 2015 оноос 2016 оны хооронд нийт 400 000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөнгийг өөрийнх нь гар дээр бэлнээр өгдөг байсан. Удаа дараа зээлсэн мөнгөө авах хүсэлт тавихад мөнгөгүй гээд өгдөггүй байсан. Иймд М.Бүрэнцэцэгийн зэлийн төлбөр 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.Ганхуяг би 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр иргэн М.Бүрэнцэцэгт холбогдуулан 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу М.Бүрэнцэцэг надтай харилцан тохирч нэхэмжлэл болох 400 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай сар бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганхуяг нь хариуцагч М.Бүрэнцэцэгээс “400 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлага болох 400 000 төгрөгийг хариуцагч М.Бүрэнцэцэг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч. Энэ мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай сар бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлага 400 000 төгрөгийг хариуцагч М.Бүрэнцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч М.Бүрэнцэцэг нь нэхэмжлэгч Н.Ганхуягт 400 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6 325 төгрөг, төрийн сангаас 6 325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Наранцэцэгт олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Б.ХИШИГДАВАА.