Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/00751

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-5-7 тоотод оршин суух, Оож овгийн Осоргочоогийн Батчулуун /ГЙ57122211/-ны хүсэлттэй

"Нас тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Батчулуун би 1957 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. Бага насандаа төв аймгийн Угтаал цайдам суманд шилжижи ирсэн. Би үнэмлэх 1973 онд аваад 1982 онд үнэмлэх солигдох үед би Зуун мод суманд амьдардаг байсан. Тэр үед л 1957 оны 12 дугаар сарын 22 төрсөн гэж бүртгэгдсэн байсан. Тэгээд регистрийн дугаар өгөхөд би Булган аймгийн Тэшиг суманд амьдарч байсан ба  ГЙ57122211 дугаартай регистертэй болсон. Иймд регистерийн дугаарын сар өдөр зөрсөн тул залруулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Осоргочоогийн Батчулуун нь “1957 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрснөөр насаа  тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

О.Батчулуун нь Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 1957 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсээс гаргасан түүний төрсний бүртгэлийн лавлагаа, О.Батчлууны тайлбараар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Оож овгийн Осоргочоогийн Батчулуун /ГЙ57122211/-ыг 1957 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА