Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00163

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй

“Иргэн Хатанбаатарын Нямтогтохыг эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:   

“…Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3-р багийн иргэн Хатанбаатарын Нямтогтох нь 1985 онд төрсөн 31 настай /хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдол/ өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын “Сонгуулийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-д Улсын дээд шүүх эрхзүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-ын 5-р сарын 5-ны дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Хатанбаатар овогтой Нямтогтохыг эрхзүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж зохих шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо би эрхзүйн чадамжгүйг тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Х.Нямтогтох нь Улаанбаатар хотод эмчилгээнд явсны улмаас аймгийн БОЭТ-ийн эмч нарын үзлэг эмчилгээнд хамрагдаагүй тул эрхзүйн чадамжгүйд тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:   

Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтээсээ татгалзаж байна гэх шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй “Иргэн Хатанбаатарын Нямтогтохыг эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА