Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00170

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, “Бөмбий” гэх газар оршин суух Ёстгой овогтой Цэдэвийн Төмөртогоогийн /РД:ЙГ66091301/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Төмөртогоо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Төмөртогоо миний бие нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр хүртэл ажилтнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Төмөртогоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Төмөртогоо нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 305 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн даргын 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилох тухай тушаалын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Батжаргал нь “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажилд орсон. Ц.Төмөртогоо 1985 оноос эхлэн “Саруул зам” нэгдэлд ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ц.Төмөртогоо нь 1990 оныг дуустал ажиллаж байсан...” гэж, мөн Цэрэндорж тойн овогтой Даваадоржийн Цэрэндолгор нь “...Би 1980 оноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажиллаж байсан. Ц.Төмөртогоо нь 1985 оноос 1990 оныг дуустал тасралтгүй ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үедээ Ц.Төмөртогоо нь баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Ц.Төмөртогоо нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар  сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ажилтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Төмөртогоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ёстгой овогтой Цэдэвийн Төмөртогоог 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Төмөртогоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

            

    ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА