Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 269

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 20                          Дугаар   269                                    Баруун-Урт   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газарт      нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум 6 дугаар баг Гашуун гэдэг газарт нутаглах Төгрөг овогт Ишийн Туяагийн

“Ажилласан байдал” тогтоолгох тухай хүсэлт ирүүлснийг 2016 оны 05-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Энхцэцэг, хүсэлт гаргач И.Туяа нарыг  оролцуулав. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Төгрөг овогт Ишийн Туяа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ:

Би 1981 оны 5 дугаар сард 7 дугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлт авч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд эцэг эхээ даган мал маллаж байгаад хүнтэй сууж өрх тусгаарлаж өөрсдөө хонь маллаж байгаад 1991 онд нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй мал малласан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаанууд нэгдлийн конторын барилга шатах үед шатаж устсан юм. Харин өмч хувьчлагдах үеийн бүх гишүүдийн хурлын тогтоол болон гэрч нар байгаа тул 1981-1990 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.                    

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. 

 

И.Туяа нь Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажилласан болох нь аймгийн Архивын тасгийн 2015.05.23-ны өдрийн 123/15 тоот лавлагаа, Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991.11.14 -ны өдрийн 2/9 тоот тогтоолын 3 дахь хэсэгт Нэгдлийн гишүүний ажилласан жилийг хавсралтаар баталсугай гэсэн байгаа ба хавсралтын 111 дугаарт /Туяагийн ээж Ц.Хутаг 24 жил, И.Туяа 10 жил / ажилласан болохыг баталж байжээ. Мөн гэрч Л.Буяндэлгэрийн шүүхэд өгсөн “ . . . И.Туяа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 16 настайгаасаа эхлэн мал маллаад нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан. Би тэр үед нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан учраас сайн мэднэ” гэх, гэрч И.Уранчимэгийн ”. . И.Туяагийн аав Иш, ээж нь Хутаг гэдэг хүн байсан. И.Туяа  нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 7 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч ээж аавынхаа хамт мал маллаж байсан. Дараа нь Энхжаргалтай гэр бүл болоод хонь малласан Нэгдэл тартал тасралтгүй ажилласан. Манайх эднийхтэй айл саахалт байсан болохоороо би сайн мэднэ” гэх мэдүүлгүүдээр И.Туяагийн ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

  И.Туяаг улсын тэмдэгтийн хураамж 70200  төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төгрөг овог Ишийн Туяа нь 1981.06.01-нээс 1990 он хүртэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажилласан  байсан болохыг  тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан И.Туяаг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч И.Туяа шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ