Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 268

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Гэр бүлийн тухай хуулийн  14 дугаар зүйлийн 14.1 -д заасныг баримтлан   Шаргуучин овогт Магсарын Арвинбат, Мэргэд овогт Доосмоогийн Ариунгэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Зохигчид хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, заасныг баримтлан нэхэмжлэгч М.Арвинбатын Гэрлэлт цуцлуулах” гэсэн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, харицагч Д.Ариунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Арвинбатад олгосугай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.