Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2016/00214

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 1 дүгээр баг, Вангийн овоо 11-25 тоотод оршин суух, Бэйс овгийн Тогоочийн Дулмаажав /РД:ЙР59012501/-ийн хүсэлттэй,

Хэлмэгдлийн нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагвачулуун, прокурор Д.Алимаа, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Дулмаажав нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Сэрээтэр овогтой Доржбараг нь 1939 онд улс төрийн хэргээр баривчлагдаж 1940 оны 07 дугаар сарын 10-нд СССР-н Дотоод яамны ардын комиссарын онцгой хурлаар 5-н жил хорих ялаар шийтгэгдсэнийг ЗХУ-ын ерөнхий прокурорын эсэргүүцлээр ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны 12 дугаар сарын 08-ны хуралдаанаар С.Доржбарагийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай ЗХУ-ын ерөнхий прокурорын 1960 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 35/43 тоот тогтоолыг үндэслэн 1963 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 077 дугаар тогтоолоор цагаатгасан юм. Сэрээтэрийн Доржбараг нь миний аавын төрсөн аав нь юм. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаар шийдвэрийн дагуу намайг хэлмэгдэгч Сэрээтэрийн Доржбарагийн ач охин, Тогоочийн төрсөн охин мөн болохыг тогтоосон. Иймд Тогоочийн Дулмаажав надад Сэрээтэрийн Доржбараг хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговрын мөнгийг надад олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхагвачулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэрээтэрийн Доржбарагийн ач Тогоочийн төрсөн дүүгийн хүүхэд Цэндийн Лахгавчулуун. Доржбарагийн хэлмэгдсэн цагаатгалын нөхөн олговорын 1 000 000 төгрөгийн 500 000 төгрөгийг Дулмаажав гэж хүн 1999 онд Орхон аймгийн сум дундын шүүхээр орж авсан юм билээ. Одоо 500 000 төгрөг нь цагаатгалын нөхөн олговорын газар байгаа. Дулмаажавын дүү Тогооч гэж хүн үлдсэн 500 000 төгрөгийг авах байсан. Гэтэл нас барсан байгаа. Шүүхэд хүсэлт гаргасан Дулмаажав нь Тогоочийн хүүхэд байгаа юм. Би Тогоочийн Дулмаажавын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож байна гэв.

Хяналтын прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Өлийн 11-6 тоотод оршин суух иргэн Бэйс овогт Тогоочийн Дулмаажавын С.Доржбарагтай садан төрлийн холбоотой түүний ач охин болохыг нотолсон 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай шүүхийн шийдвэр, С.Доржбарагийг цагаатгасан цагаатгалын үнэмлэх, БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлын 77 дугаартай тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №109 дугаартай хэлмэгдэгсэд түүний садан төрөлд нөхөн олговор олгох тухай Зууны мэдээ сонин зэргээр нотлогдож байх тул ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар Т.Дулмаажавын гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй байх тул Т.Дулмаажавт нөхөн олговорын мөнгийг олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Дулмаажав нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Доржбарагийн ач охин тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар нөхөх олговор гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Тогоочийн Дулмаажав нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Доржбарагийн ач охин болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай шийдвэр, Үндэсний төв архивын 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №4296 тоот Архивын лавлагаа, БНМАУ Дээл шүүхийн бүгд хурлын 1963 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №077 дугаартай тогтоол, “Зууны мэдээ” сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №109/5295/ дугаар, 1975 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Т.Дулмаажав нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Доржбарагийн нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй байх тул хүсэлтийг хангаж, Улсын төсвөөс 500000 /таван зуу мянга/ төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Т.Дулмаажавт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хэлмэгдэгч Сэрээтэрийн Доржбарагийн төрсөн охин болох Паламдоржийн Дулмаажавт хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд олгогддог 1.000.000 төгрөгийн 500.000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн болох нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 127 шүүгчийн захирамж, Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №131 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байгааг дурдлаа.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэтгэтэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Улсын төсвөөс 500.000 төгрөг гаргуулж, Бэйс овгийн Тогоочийн Дулмаажавт олгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлйин 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл тул  нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

              

                           ДАРГАЛАГЧ                                       Г.ЭНХ-АМГАЛАН