Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2016/00216

 

                                                               Хариуцагчийн зөвшөөрлийг                                                                 

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,                                Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хужирт сум 5 дугаар баг Шунхлай 6-306 оршин суух, Боржигин овгийн Мандширийн Бадамханд /РД:ЯЗ66021868/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт  сум 5 дугаар багт оршин суух, Хумбага овгийн Эрдэнэцэцэгийн Нэргүйбаатар /РД:ЙС95081316/-д холбогдох,

“643.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Бадамханд миний бие Хужирт сумын төвийн барааны захад дэлгүүр ажиллуулдаг. 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Улаанхүү, Э.Давааноров нар нь манай дэлгүүрт орж нийт 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан. М.Улаанхүү нь учруулсан хохиролдоо 130.000 төгрөг төлсөн. Э.Давааноров нь хохирол төлөөгүй. Учир нь Давааноров нь 13 настай учраас шүүхээр орж хэргийг шийдвэрлээгүй. Э.Давааноровын хууль ёсны асран хамгаалагч болох Эрдэнэцэцэг овогтой Нэргүйбаатараас хохирлын мөнгө болох 643.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бадамханд миний бие хулгайд алдсан зүйлсээ хамгийн бага үнэлгээгээр үнэлсэн хэрэв миний хохирлыг хурдан барагдуулж өгөхгүй бол цаашид Хархорин сум руу ирж буцсан зардал нэмж нэхэмжилнэ. Э.Давааноров нь өөрөө манай дэлгүүрээс хулгайн эд зүйл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно...” гэжээ.

Хариуцагч Э.Нэргүйбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Э.Нэргүйбаатар миний бие М.Бадамхандын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний дүү Э.Давааноров нь 2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хужирт сумын төдв байдаг дэлгүүрт орж М.Бадамхандын дэлгүүрт хохирол учруулсан нь үнэн. Миний бие энэхүү мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 08 дугаар сарын 12-13 хооронд 321500 төгрөгийг бэлнээр, үлдсэн 321500 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-нд бэлнээр төлж барагдуулах болно. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг ойлголоо...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бадамханд нь “643.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Э.Нэргүйбаатар нь 643.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Бадамханд “643.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Нэргүйбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Нэргүйбаатар 9970, орон нутгийн төсвийн орлогоос 9970 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Бадамхандад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19940 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН