Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00218

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны тамхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 04 дүгээр багт оршин суух, ЙБ50090412 дугаарын регистртэй, Боржигон овогтой Мягмарын Ганбаатарын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ганбаатар миний бие 1972 оны 05 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарыг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сараас 1978 оны 05 дугаар сарыг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 03 дугаар сарыг дуустал нэгдэлд ажилласан. Гэвч хөдөлмөрийн дэвтэрт касс тэмдэг дарсан мөн төрсөн cap, өдрийг буруу бичсэн тул ажипласан жил тогтоогдохгүй байна. Иймд М.Ганбаатар намайг 1972 оны 05 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарыг хүртэл, 1978 оны 05 дугаар сараас 1992 оны 03 дугаар сарыг дуустал Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Боржигон овогтой Мягмарын Ганбаатар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд малчнаар 1972 оны 05 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарыг хүртэл, 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 03 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Мягмарын Ганбаатар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд 1972 оны 05 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарыг хүртэл, 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 03 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 194 дугаартай Өвөрхангай аймгийн архивын тасгын цалингийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1970 оны хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрч Д.Мягмар, П.Сүрэнхорлоо нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мягмарын Ганбаатараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд 1972 оны 05 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарыг хүртэл, 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 03 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг нь бүрэн хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч М.Ганбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хусэлт бичгээр ирүүлсэн тул түүнийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөнийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогтой Мягмарын Ганбаатарыг 1972 оны 05 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарыг хүртэл, 1978 оны 09 дүгээр сараас 1992 оны 03 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ДАГИЙМАА