Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 328

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

  1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 477 дугаар зүйлийн 477.1, 477.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хотол 5  эрдэнэ” хоршоо /дарга М.Мөнхзул/-оос 15.740.436 /арван таван сая долоон зуун дөчин мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунсайханд олгосугай.
  2. Нэхэмжлэгч Л.Ариунсайханы 1.373.984 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 308.520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хотол 5 эрдэнэ” хоршоо /дарга М.Мөнхзул/-оос 236.652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунсайханд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.