Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

                                         

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Булган сумын Зуун мод багт оршин суух  Боржигон овогт Осорын Хүрэлбаатар /РД:АБ56022012/-ын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасагт 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1980 оны 5-р сарын 8-ны өдрийг хүртэл жолоочоор, Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд 1980 ны 5-р сарын 8-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд:

                Нэхэмжлэгч О.Хүрэлбаатар,

                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч О.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1971 онд Булган сумын нэгдэлд галчаар ороод 1974 оны 6-р сард нэгдлээс цэрэгт яваад 1977 онд цэргээс ирээд 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс Булган сумын мал эмнэлэгт жолоочоор ороод 1980 онд хөдөө аж ахуйн механикчаар ажлаа солиод 1981 онд нэгдэлд жолоочоор томилогдон ажиллаж байсан юм. Тэр үед авсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, засвартай зэргээс ажилласан жил тогтоогдохгүй байна.

Иймд миний Хүрэлбаатарын Архангай аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасагт 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1980 оны 5-р сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд 1980 оны 5-р сарын 8-ны өдрөөс 1981 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд авто, хөдөө аж ахуйн механикчаар, 1981 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1990 ны 12-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг гэжээ.

               

                                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч О.Хүрэлбаатар нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                                Нэхэмжлэгч О.Хүрэлбаатар нь Архангай аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасагт 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1980 оны 5-р сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, “Пионерын зам” нэгдэлд 1980 оны 5-р сарын 8-ны өдрөөс 1981 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд авто, хөдөө аж ахуйн механикчаар, 1981 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1990 ны 12-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

                1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар,

                2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1977 оны 9-р сарын 19-ний өдрийн “Хадланчдын дунд зарласан урт, богино хугацаатай болзлуудыг дүгнэх тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн даргын 1980 оны 5-р сарын 8-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн даргын 1982 оны 9-р сарын 10-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 7-р сарын 1-ний өдрийн “Шагнал олгох тухай” тогтоолын хуулбар,

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 2-р сарын 1-ний өдрийн “Шагнал олгох тухай” тогтоолын хуулбар,

                3. Осорын Хүрэлбаатарын 1971 оны 1-р сарын 1-ний өдөр нээлгэсэн ...

                - 1977 оны 7-р сарын 1-ний өдөр “Архангай аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасгийн жолоочоор авч ажиллуулав”,

                - 1980 оны 5-р сарын 8-ны өдөр “Архангай аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасгийн жолоочоос өөр ажилд шилжсэн тул өөрчлөв”,

                - 1980 оны 5-р сарын 8-ны өдөр “Авто хөдөө аж ахуйн механикчаар авч ажиллуулсугай”,

                - 1981 оны 3-р сарын 25-ны өдөр “Хөдөө аж ахуйн механикчийн ажлаас чөлөөлж автын жолоочоор томилов” гэх бичилт бүхий зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

                4. О.Хүрэлбаатарийн ажиллаж байсан байдлын талаар

                гэрч Ү.Дүүбатын өгсөн ... Би 1971 онд Булган сумын 8 жилийн сургуульд 7-р анги төгсөж Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд илгээлтээр мал дээр гарсан. 1974 оны 6-р сарыг хүртэлх хугацаанд нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 3 жилийн хугацаатай цэргийн албанд татагдсан. 1977 оны 6-р сараас Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд тоо бүртгэгч, байгаль хамгаалагчаар 1994 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. 1971 онд О.Хүрэлбаатар нь Архангай аймгийн Булган сумын 8 жилийн сургуулийн 7-р ангийг төгсөөд Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдлийн туслах үйлдвэрт илгээлтээр гарсан. 1974 оноос 1977 оныг хүртэлх хугацаанд Ардын цэргийн 07 дугаар ангид цэргийн алба хаасан. 1977 оноос 1993 оны 4-р сард нэгдэл хувьчлагдах хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд жолоочоор тасралтгүй ажилласан. Ажиллаж байх үедээ нэгдлийн мал эмнэлэгт жолооч, механикч, нэгдлийн даргын жолооч, намын даргын жолоочоор тус тус ажиллаж байсан. Нэгдэл тарах үед О.Хүрэлбаатар 1874 улсын дугаартай ЗИЛ-130 машин хувьчилж авсан. Би О.Хүрэлбаатартай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ... гэх мэдүүлэг,

                гэрч С.Мишкагийн өгсөн ... Би 1963 оноос 1967 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1967 онд цэргийн албанд татагдсан. Би 1970 онд цэргийн албанаас халагдаж ирээд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд нярваар ажилд орсон. Би 1970 оноос “Пионерийн зам” нэгдэл хувьчлагдах хүртэл хугацаанд нярав, нягтлан бодогч, хянан шалгагчаар тасралтгүй ажилласан. Осорын Хүрэлбаатар нь 1971 онд 8-р анги төгсөж Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд туслах ажилтнаар ажилд ороод 1974 онд цэргийн албанд татагдсан. 1977 онд О.Хүрэлбаатар цэргийн албанаас халагдаж ирээд “Пионерийн зам нэгдэлд 1993 онд нэгдэл хувьчлагдах хүртэлх хугацаанд жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. О.Хүрэлбаатар нь ажиллаж байх хугацаандаа мал эмнэлгийн жолооч, механикч, нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байгаад нэгдэл тарах үед өөрийнхөө барьж байсан 1874 улсын дугаартай ЗИЛ-130 машиныг хувьчилж авсан. Би О.Хүрэлбаатартай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлэг.

 

                Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

                Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох болсон үндэслэл нь хөдөлмөрийн дэвтэр зөрчлөөс болсон гэх тайлбар гаргасан.

                Харин О.Хүрэлбаатарын хөдөлмөрийн дэвтрийг шинжлэн судлаад ажилд авсан, өөр ажилд шилжүүлсэн ба халсан тухай мэдээ бичигдсэн хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй” байх нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн зүгээс үнэлсэн болно. 

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Осорын Хүрэлбаатарын

                - Архангай аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасагт 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1980 оны 5-р сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор,

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд 1980 оны 5-р сарын 8-ны өдрөөс 1981 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд авто, хөдөө аж ахуйн механикчаар,

                - Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд 1981 оны 3-р сарын 25-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ