Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах Холбооны газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4-р багийн Бор толгойн 57-2 тоотод оршин суух Тайхир овогт Сэрээнбуугийн Нэргүйбаатар /РД:АЭ73042711/-т холбогдох

55 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Нэргүйбаатар нь 2015 оны 6-р сараас 2016 оны 6-р сарыг дуусталх хугацааны Катв ашигласны төлбөр 55 200 төгрөгийг удаан хугацаагаар төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Нэргүйбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Холбооны газраас нэхэмжилсэн 55 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар нь С.Нэргүйбаатарт холбогдуулан 55 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Нэргүйбаатар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд С.Нэргүйбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нэргүйбаатараас 2 275 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй 55 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Нэргүйбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нэргүйбаатараас 2 275 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 2 275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ