Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

         биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багт оршин суух С.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Цэнгэг хороололд оршин суух Хөх хангай овогт Намсрайжавын Мөнхсайхан /РД:АР64101614/-д холбогдох

100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болормаа

шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхсайхан нь 2015 оны 10-р сард Хангай суманд жолооны курс явуулна гэж сургалтын төлбөрийн урьдчилгаа болгож 100 000 төгрөгийг өөрийн гараар авсан болно. Жолоо хичээллүүлээгүй тул мөнгөө буцаан авъя гэхэд “Чиний муу 100 000 төгрөг юу юм бэ?. Чаддаг юм бол шүүхдээд ав” гэх мэтээр доромжлоод байх юм. Хариуцагч Мөнхсайханаас 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2016 оны 7-р сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Болормаа нь иргэн Н.Мөнхсайханаас 100 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Н.Мөнхсайхан нь 100 000 төгрөгөө бэлэн төлсөн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагч Н.Мөнхсайхан

шүүхэд гаргасан тайлбартаа: С.Болормаад жолооны сургалтын төлбөрийн урьдчилгаанд өгсөн 100 000 төгрөгийг эргүүлэн төлсөн нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болормаа нь 100 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Н.Мөнхсайханд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мөнхсайхан нь С.Болормаад 100 000 төгрөгийг төлсөн, талууд үүнтэй холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар С.Болормаагийн нэхэмжлэлтэй Н.Мөнхсайханд холбогдох 100 000 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхсайханаас 2 275 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 2 275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Т.БАДРАХ