Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 241

 

                                               

                                             

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Өрнөх” сууц  өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 4 дүгээр 36 айлын орон сууцны 58 тоотод оршин суух Монгол овогт  Гочоогийн  Нармандахад /РД:АО67111701/   холбогдох

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 84000 төгрөг  гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Өрнөх” сууц  өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гочоогийн Нармандах нь  “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн тогтоолын  4 дүгээр заалт  Монгол Улсын  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн  147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар  2003 оны 06 сарын  18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн  холбооны  эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн  13.2.2 зүйлүүдийг  тус тус зөрчиж “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  төлөх ёстой  дундын өмчлөлийн  эд хөрөнгийн  засвар үйлчилгээний  зардал болох  сарын 6000 төгрөгийн хураамжийг 2015 оны 11 сар  төлөөгүйгээс 66000 төгрөг, 2016 оны 03 сар 18000 төгрөг, нийт 84000 төгрөгийн өртэй байна.  Иймд  тус мөнгийг  гаргуулан өгч  байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Г.Нармандахаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 84000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Нармандах нь нэхэмжлэгч  “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  84000  төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Төрийн банкны 2016 оны 05 сарын 02-ны өдрийн орлогын мэдүүлгээр  нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлийн шаардлага 84000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагч Г.Нармандах биелүүлснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 2275 төгрөг, хариуцагч Г.Нармандахаас 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН