Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаасаа

                                      татгалзсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох

                                                                        тухай

 

           Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

          Нэхэмжлэгч: “МЦХ” ХК-ны  Архангай аймгийн Холбооны газрын  нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны  Да хүрээгийн 16-н 47 дугаар байрны 07 тоотод оршин суух Гал овогт Бямбажавын Энхбаярт /РД:АЭ79052877/ холбогдох

кабелийн телевизийн  үйлчилгээний  төлбөр 79200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 09-ний  өдөр хүлээн авч хянаад  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Энхбаяр нь 2013, 2014 оны нийт 18 сарыг  дуусталх хугацаанд  кабелийн телевиз ашигласны төлбөр  79200 төгрөгийг удаан хугацаагаар  төлөөгүй учир  хуулийн дагуу  барагдуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага  Б.Энхбаярт холбогдуулан 79200 төгрөг  нэхэмжилсэн боловч Б.Энхбаяртай албан ёсны  хэрэглэгчийн гэрээ  байгуулаагүй тул  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газар хариуцагч Б.Энхбаярт холбогдох кабелийн телевизийн  үйлчилгээний  төлбөр 79200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газар хариуцагч Б.Энхбаярт холбогдох кабелийн телевизийн  үйлчилгээний  төлбөр 79200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МЦХ” ХК-ны Архангай аймгийн Холбооны газрын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгөөс  2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын Төрийн сангийн 180000280976 тоот данснаас 2275 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч  “МЦХ” ХК-ны  Архангай аймгийн Холбооны газарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

  

 

        ШҮҮГЧ                                        Д.БЯМБАСҮРЭН