Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 288

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1965 оны 02 сарын 13-нд төрсөн, 51 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Хэвтээгийн дов нэртэй газар оршин суух Монгол овогт Дамбийнямын Байгалмаагийн /РД:АИ65021327/  хүсэлттэй

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, мөн сумын  Мандал хоршоонд  1990 оны 05 сарын 23-ны өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тус тус худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Алтанчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Д.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон  түүний төлөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Д.Байгалмаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, мөн сумын  Мандал хоршоонд  1990 оны 05 сарын 23-ны өдрөөс  1990 оны 07 сарын 01-ний өдрийг  хүртэлх хугацаанд  тус тус худалдагчаар ажиллаж байсан. Иймд Д.Байгалмаагийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Д.Байгалмаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, мөн сумын  Мандал хоршоонд  1990 оны 05 сарын 23-ны өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тус тус худалдагчаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Дамбийнямын Байгальмаагийн 1983 оны 07 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

          - Дамбийнямын Байгальмаагийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1983 оны 02 сарын 25-ны өдрийн 524231 дүгээр бат илэрхийлэх,

          - Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийг  удирдах  газрын даргын 1983 оны 07 сарын 19-ний өдрийн сургууль төгсөж  ирсэн мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай 43 дугаар тушаалд: ... Дамбийнямын Байгалмааг  Төвшрүүлэх сумын  Худалдаа бэлтгэлийн ангид  худалдагчаар  1983 оны 07 сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай.

          - Архангай аймгийн хэрэглээний хоршоодын  холбооны даргын 1990 оны 07 сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 15 дугаар шийдвэрт: Дамбийнямын Байгалмааг өөр  суманд шилжин ажиллах болсонтой холбогдуулан  1990 оны 07 сарын 01-ний  өдрөөс эхлэн  Төвшрүүлэх сумын  “Мандал”  хоршооны худалдагчийн  үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

          - Архангай аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 01/402 дугаар тодорхойлолтод: Архангай аймгийн Хэрэглээний  хоршоодын холбоо нь 1990 оны 05 сарын 23-нд үүсгэн байгуулагдаж 1991 оны 04 сарын 24-нд бүртгүүлсэн зэрэг болно.

           

          Иймд хүсэлт гаргагч Д.Байгалмаагийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Худалдаа бэлтгэлийн ангид болон тус сумын Мандал хоршоонд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Дамбийнямын Байгалмаагийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл, мөн сумын  Мандал хоршоонд  1990 оны 05 сарын 23-ны өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тус тус худалдагчаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                       

 

                        

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН