Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаасаа

                                       татгалзсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох

                                                                          тухай

 

           Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

          Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК-ий  нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 дугаар байрны 09-12 тоотод оршин суух Боржигин овогт Бат-Өлзийн Баярмагнайд /РД:АГ81061633/ холбогдох

          330000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Баярмагнайгаас  төхөөрөмж  зээлээр худалдах, худалдан авах төхөөрөмжийн  үлдэгдэл  төлбөр  220000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу  алданги  110000 төгрөг,  нийт 330000 төгрөгийг  Б.Баярмагнайгаас  гаргуулан  манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч  “Жи-Мобайл” ХХК  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Б.Баярмагнайгаас  төхөөрөмжийн  үнэ 330000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч  тус компанийн дансанд 40000 төгрөг, 2016 оны 04 сарын 11-ний өдөр 290000 төгрөгийг тус тус  төлсөн тул  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж байна гэжээ.

 

          Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Б.Баярмагнайд холбогдох 330000 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баярмагнай  нэхэмжлэлийн шаардлагыг  сайн дураар  хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК  гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Б.Баярмагнайд  холбогдох  330000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10550 төгрөгөөс  5275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 5275 төгрөг, хариуцагч Б.Баярмагнайгаас 5275 төгрөг тус тус  гаргуулж нэхэмжлэгч  “Жи-Мобайл” ХХК-д   олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

  

 

      ШҮҮГЧ                                        Д.БЯМБАСҮРЭН