Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт оршин суух Боржигин овогт Самдангийн Батмөнх /РД:АЖ60062313/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1979 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 2-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд, 1981 оны 4-р сарын 21-ний өдрөөс 1992 ны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадулам,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч С.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1979 оны 4 сарын 30-ны өдрөөс 1981 оны 2 сарын 7-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад түр чөлөөлөгдөн 1981 оны 4 сарын 21-ний өдрөөс Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд дахин томилогдож 1992 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор тасралтгүй ажилласан.

Иймд 1979 оны 4 сарын 30-ны өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны өдрийн хооронд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадулам шүүх хуралдаанд тайлбартаа: С.Батмөнх нь 1979 оноос Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд тракторын жолоочоор анх ажилд орж байсан. 1981 оны 2-р сард С.Батмөнхийн эцэг нь нас барсан учир 2 сарын хугацаанд ажлаасаа чөлөө авсан. 2 сарын дараа Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлдээ эргэж орж тус нэгдлийг тартал тракторын жолоочоор ажилласан. С.Батмөнхийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд С.Батмөнхийн 1979 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 2-р сарын 7-ны өдрийг хүртэл, 1981 оны 4-р сарын 21-ний өдрөөс 1992 ны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогоож өгнө үү гэв.

 

                        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч С.Батмөнх нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

                        Нэхэмжлэгч С.Батмөнх нь 1979 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 2-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд, 1981 оны 4-р сарын 21-ний өдрөөс 1992 ны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - С.Батмөнхийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байх үеийн 1985 оны 7-12, 1987 оны 1, 5-12, 1990 оны 3-5 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

            - Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн даргын 1981 оны 4-р сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай”, 1983 оны 10-р сарын 20-ны өдрийн “Амралтын мөнгө олгох тухай”, 1988 оны 12-р сарын 1-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 4-р сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбарууд.

            - Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 10-р сарын 22-ны өдрийн “Болзол дүгнэж шагнах тухай” тогтоол, 1989 оны 10-р сарын 18-ны өдрийн “Нэгдэлжих хөдөлгөөн ялсны болон атар газар эзэмшсэний 30 жилийн ойг тэмдэглэж, зарим хүмүүст бэлэг шагнал олгох тухай” тогтоолын хуулбарууд,

 

             2. Өгийнуур сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, МЗЭ-ийн үүрээс С.Батмөнхөд 1986 оны 7-р сарын 11-ний өдөр олгосон “Хүндэт үнэмлэх” /эх хувиар/,

 

            3. Самдангийн Батмөнхийн 1979 оны 4-р сарын 28-ны өдөр нээлгэсэн 1979 оны 4-12, 1980 оны 3-9, 1981 оны 1-2-р саруудад авсан цалин, ажилласан хоног бичигдсэн зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

 

            4. С.Батмөнхийн ажиллаж байсан байдлын талаар

            гэрч Ш.Долгорсүрэн өгсөн ... Би Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1972 оноос эхлэн 1992 оныг хүртэлх хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. С.Батмөнх нь 1979 оноос 1992 оныг хүртэл Архангай аймгийн Өгийнур сумын “Туяа” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. С.Батмөнх нь найм дугаар 5 жилийн гавшгайч болж байсан. Би тухайн үед С.Батмөнхтэй хамт ажиллаж байсан учир ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ ... гэх,

            гэрч Л.Чагнаадоржийн өгсөн ... С.Батмөнх нь 1979 оноос 1992 оныг хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд. 

           

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох болсон үндэслэл нь хөдөлмөрийн дэвтэр зөрчлөөс болсон гэх тайлбар гаргасан.

            Харин С.Батмөнхийн хөдөлмөрийн дэвтрийг шинжлэн судлаад 1979 оны 4-р сарын 28-ны өдөр нээлгэсэн 1979 оны 4-12, 1980 оны 3-9, 1981 оны 1-2-р саруудад ажилласан хоног, авсан цалин хөлс бичигдсэн хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй” байх нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн зүгээс үнэлсэн болно. 

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогтой Самдангийн Батмөнхийн 1979 оны 4-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 2-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд, 1981 оны 4-р сарын 21-ний өдрөөс 1992 ны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ