Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Зохигч эвлэрснийг баталж,                                                                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг 1-36 айлын орон сууцны 12 тоотод оршин суух Цэнд-Аюушийн Эрдэнэбулган /РД:АИ78110215/-д холбогдох

170 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шагдарсүмбэрэл, хариуцагч Ц.Эрдэнэбулган, нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.   

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэнд-Аюуш овогтой Эрдэнэбулган нь “Дэлгэрэх” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 1-ний өдрийн тогтоолын 5-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1-р заалт, 148-р зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж, “Дэлгэрэх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн хураамжийг 2014 оны 4 сар төлөөгүйгээс 40 000, 2015 оны 9 сар төлөөгүйгээс 90 000 төгрөг, 2016 оны 4 сар төлөөгүйгээс 40 000 төгрөг нийт 170 000 төгрөгийн өртэй байна. Иймд Эрдэнэбулганаас 170 000 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...

68 000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.Эрдэнэбулганаас 102 000 төгрөгийг төлүүлэхээр эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 102 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь 170 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ц.Эрдэнэбулганд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Эрдэнэбулган нь нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ-д 102 000 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч нь 68 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгээсээ татгалзаж зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5-д зааснаар

- хариуцагч Ц.Эрдэнэбулган нь нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ-д 102 000 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч нь 68 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгээсээ татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбулганаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч энэ захирамжид  давж  заалдах,  хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ