Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 289

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1958 оны 04 сарын 07-нд төрсөн, 58 настай, Архангай аймгийн  Тариат сумын Мөрөн багийн  төвд оршин суух Барнууд овогт Гомбожавын Лхагвасүрэнгийн /РД:АЯ58040775/  хүсэлттэй

 Эрдэнэт хотын  СУОР /Барилгын засал чимэглэлийн хэсэг/-т 1974 оны 12 сарын 18-ны өдрөөс 1977 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд  шавар-будагчнаар, Сэлэнгэ аймгийн Найрамдал  сангийн  аж ахуйд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөө аж ахуйн сэлбэгийн нярваар, 1984 оны 01 сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тракторчноор, Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг Тамир  хоршоололд 1984 оны 09 сарын 05-ны  өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  автогражид авто хөдөө  аж ахуйн  слесарьчээр, 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зориулалтын  Универсаль тракторын жолоочоор  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Г.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:  ... Миний 1974 оны 12 сарын 18-ны өдрөөс 1977 оны 06 сарын 09-ний өдрийг  хүртэл Эрдэнэт хотод шавар будагчнаар, 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс  1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн  Найрамдал  сангийн аж ахуйд  газар тариалангийн тракторын  жолоочоор,  1984 оны 09 сарын 05-ны өдрөөс 1986  оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл  Архангай аймгийн  Тангалаг тамир  хоршоололд автогражийн слесариар, 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарыг хүртэл  Архангай аймгийн Тунгалаг тамир  хоршоололд  тусгай зориулалтын тракторын  жолоочоор  ажиллаж байсан байдлыг  тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Г.Лхагвасүрэн Эрдэнэт хотын  СУОР /Барилгын засал чимэглэлийн хэсэг/-т 1974 оны 12 сарын 18-ны өдрөөс 1977 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд  шавар-будагчнаар, Сэлэнгэ аймгийн Найрамдал  сангийн  аж ахуйд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөө аж ахуйн сэлбэгийн нярваар, 1984 оны 01 сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тракторчноор, Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг Тамир  хоршоололд 1984 оны 09 сарын 05-ны  өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  автогражид авто хөдөө  аж ахуйн  слесарьчээр, 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зориулалтын  Универсаль тракторын жолоочоор  тус тус ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Орхон аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 07 дугаар лавлагаанд:

          1. Эрдэнэт хотын Монгол ажилчдын нийгэмлэгийн захиргааны даргын 1974 оны 12 сарын 18-ны өдрийн 38 дугаар тушаалд: Г.Лхагвасүрэнг  1974 оны 12 сарын 18-наас СУОР-т шавар будагчнаар ажиллуулсугай.  /Ф№14, ХН№01/,

          2. Мөн байгууллагын даргын  1977 оны 06 сарын 09-ний өдрийн  189 дүгээр тушаалд: Г.Лхагвасүрэнд  1977 оны 06 сарын 20-ноос  ээлжийн амралт олгосугай. /ф№14, ХН№09/,  

          - Гомбожавын Лхагвасүрэнгийн 1987-1988, 1989-1990, 1990-1991 онуудад техникийн улсын үзлэгт шалгуулсан талон,

          - Сэлэнгэ аймгийн Найрамдал  сангийн аж ахуйн  даргын 1983 оны 11 сарын 25-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 345 дугаар тушаал /Хавсралтын 6-д Гомбожавын Лхагвасүрэн нярав, 22 хоног/,

          - Сэлэнгэ аймгийн Найрамдал  сангийн аж ахуйн  даргын 1984 оны 01 сарын 26-ны өдрийн ажилд томилох  ба ажлаас чөлөөлөх тухай 18 дугаар тушаалд:

          1. Хөдөө аж ахуйн сэлбэгийн нярав Гомбожав овогтой Лхагвасүрэнг үндсэн ажлаас нь чөлөөлж 01 сарын 20-ноос эхлэн  3 дугаар бригадад тракторчноор ... авч ажиллуулсугай.  

          - Тунгалаг Тамир хоршооллын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Зөвлөлөөс 1985 оны 07 сарын 07-ны өдөр шагнасан сайшаалын үнэмлэх,

          - Тунгалаг Тамир хоршооллын Зөвлөлөөс 1987 оны 12 сарын 30-ны өдөр шагнасан сайшаалын үнэмлэх,

          - Тунгалаг Тамир хоршооллын Намын үүр, Зөвлөлөөс 1988 оны 12 сарын 17-ны өдөр шагнасан сайшаалын үнэмлэх,

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын  1988 оны 12 сарын 30-ны өдрийн сэргээн тогтоох тухай 111 дүгээр тушаалд:

          1. Гомбожавын Лхагвасүрэн 1984 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн авто  гражид  авто хөдөө аж ахуйн  слесарьчээр томилж  хийснээр нь цалинжуулахыг  санхүүд зөвшөөрсүгэй.

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн  Гомбожавын Лхагвасүрэнгийн  тус аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1987-1991 онуудад  тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн  519 дүгээр тодорхойлолт,

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын  зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 09 дүгээр тогтоолд: ... Го.Лхагвасүрэнгийн чиргүүлийн хөлсөнд 1800 төгрөг гарчээ. Үүнийг олгох, мөн чиргүүлийг  орлогод 3300 төгрөгөнд авах  тухай танилцуулав.

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын ерөнхий хорооны  тэргүүлэгчдийн хурлын  1991 оны 02 сарын 02-ны өдрийн  байгууллагын 1990 оны  ажил  мэргэжлийн аваргуудыг  шалгаруулах тухай  05 дугаар тогтоолд: ...тракторчин Б.Бадамгарав, Го.Лхагвасүрэн нарыг  шалгаруулж тус бүрийг аваргын диплом, энгэрийн тууз,  100 төгрөгийн мөнгөн шагнал олгож шагнал урамшлын фондоос зарцуулахыг санхүү /М.Рэнцэн/-д зөвшөөрсүгэй.

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын ерөнхий хорооноос 1991 оны 07 сарын 10-ны өдөр шагнасан  дурсамж,

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын ерөнхий хорооноос 1991 оны 02 сарын 15-ны өдөр шагнасан диплом,

          - Гэрч Н.Лувсандагвын “Би Шаамар сумын Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд  хуучин 3 дугаар бригад гэж байхад Г.Лхагвасүрэнтэй 1982 оноос хамт ажилласан. Би Сэлэнгэ аймгийн  Найрамдал сангийн аж ахуйд  1982 оноос 2008 оныг хүртэл тасралтгүй тракторын жолоочоор ажилласан. Г.Лхагвасүрэн надтай хамт Найрамдал сангийн аж ахуйд 1982 оноос 1985 оныг  хүртэл хамт ажиллаж байгаад шилжсэн. Г.Лхагвасүрэн Найрамдал сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

          - Гэрч Б.Чойжилын “Миний бие Найрамдал сангийн аж ахуйд  1976 оноос 1992 оныг хүртэл  тоо бүртгэгч,  бригадын даргаар   ажилласан. Г.Лхагвасүрэн Найрамдал сангийн аж ахуйн манай бригадад 1980 оны 06 сараас 1984 оны 06 сарыг дуустал тракторын жолоочоор ажиллаж байгаад  Архангай аймаг руу шилжсэн” гэх мэдүүлэг зэрэг болно.

         

          Иймд хүсэлт гаргагч Г.Лхагвасүрэнгийн Эрдэнэт хотын  СУОР, Сэлэнгэ аймгийн Найрамдал  сангийн  аж ахуйд болон Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг Тамир  хоршоололд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барнууд   овогт  Гомбожавын Лхагвасүрэнгийн Эрдэнэт хотын  СУОР /Барилгын засал чимэглэлийн хэсэг/-т 1974 оны 12 сарын 18-ны өдрөөс 1977 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд  шавар-будагчнаар, Сэлэнгэ аймгийн Найрамдал  сангийн  аж ахуйд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн сэлбэгийн нярваар, 1984 оны 01 сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  тракторчноор, Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг Тамир  хоршоололд 1984 оны 09 сарын 05-ны  өдрөөс 1986 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  автогражид авто хөдөө  аж ахуйн  слесарьчээр, 1986 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зориулалтын  Универсаль тракторын жолоочоор  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д  зааснаар  хүсэлтийг тэмдэгтийн хураамжаас  чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                       

 

                        

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН