Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210

 

                                               

                                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 1 дүгээр 36 айлын орон сууцны 02-16 тоотод оршин суух  Боржигон овогт Гомбосүрэнгийн Мөнхзаяагийн /РД:НШ75091861/   нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 35-24 тоотод оршин суух Сархаг овогт Рэнцэндоржийн Нямсүрэнд /РД:АЭ78060409/  холбогдох

90000 төгрөг  гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Нямсүрэн нь 2015 онд 90000 төгрөгийн бараа  зээлж аваад  одоог хүртэл төлөөгүй.  Удаа дараа нэхсэн боловч  “маргааш  өгнө” гэсээр өдий хүрлээ. Иймд хариуцагч Р.Нямсүрэнгээс 90000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Р.Нямсүрэнгээс 90000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Р.Нямсүрэн надад 90000 төгрөгийг бэлнээр өгсөн тул  өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа хариуцагч Р.Нямсүрэнгээс 90000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Нямсүрэн нь нэхэмжлэгч Г.Мөнхзаяад 90000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн 2016 оны 04 сарын 11-ний өдрийн тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн  нэхэмжлэлийн шаардлага 90000 /ерэн мянга/ төгрөгийг хариуцагч Р.Нямсүрэн биелүүлснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 2275 төгрөг, хариуцагч Р.Нямсүрэнгээс 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхзаяад  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН