Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 277

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1959 оны 02 сарын 25-нд төрсөн, 57 настай, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багт оршин суух Боржигон овогт Өлзий-Утасын Түмэнжаргалын /РД:АИ59022510/   хүсэлттэй

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01, 1987 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01, Эрдэнэтолгой хувьцаат компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад тус тус гагнуурчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Түмэнжаргал  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Ө.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие 1977-1980 онд  цэргийн алба  хааж байхдаа  гагнуурчны мэргэжил  эзэмшиж,  энэ мэргэжлээрээ цэрэгт 2 жил ажилласан.  Тэгээд цэргээс халагдаж ирээд 1980 оны 08 сарын 20-ны өдрөөс 1995 оны 03 сарын 31-ний өдрийг  хүртэлх хугацаанд  Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн  одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуй  болон Эрдэнэтолгой хувьцаат компанид  гагнуурчнаар тус тус ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ө.Түмэнжаргал Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01, 1987 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01, Эрдэнэтолгой хувьцаат компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад тус тус гагнуурчнаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Өлзий-Утасын Түмэнжаргалын хөдөлмөрийн дэвтэр,

          - Өлзий-Утасын Түмэнжаргалын бетон арматур, цахилгаан  гагнуурчны 017 дугаар үнэмлэх,

          - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 06 сарын 01-ний өдрийн социалист уралдааны  болзол дүгнэх тухай 75 дугаар тушаал /Хавсралтын 15-д Ө.Түмэнжаргал гагнуурчин, эзэлсэн байр 3, олгох шагнал 15 төгрөг/,

          - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1982 оны 12 сарын 28-ны өдрийн тэтгэмж олгох тухай  186 дугаар тушаал /Хавсралтын 9-д Өлзий-Утасын Түмэнжаргал гагнуурчин, олгох тэтгэмж 350 төгрөг/,

          - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1983 оны 09 сарын 30-ны өдрийн  ээлжийн амралт олгох тухай 159 дүгээр тушаал /Хавсралтад: Түмэнжаргал гагнуурчин/,

          - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 сарын 12-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 152 дугаар тушаал /Хавсралтад: Түмэнжаргал гагнуурчин/,

          - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын1987 оны 03 сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай 52 дугаар тушаалд:

          1. Ө.Түмэнжаргалыг 1987 оны 03 сарын 10-наас эхлэн IY тасагт гагнуурчнаар ... тус тус томилон  ажиллуулсугай.

          - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 10 сарын 28-ны өдрийн шагнах тухай 174 дүгээр тушаал /Хавсралтын 6-д Ө.Түмэнжаргал олгосон шагнал 30 төгрөг/,

          - Эрдэнэтолгой хувьцаат компаний  захирлын 1994 оны 12 сарын 06-ны өдрийн амралт олгох тухай 61 дүгээр тушаал /Жагсаалтын 37-д Ө.Түмэнжаргал  тракторч, 26 хоног/ зэрэг болно.

           

          Иймд хүсэлт гаргагч Ө.Түмэнжаргалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуй болон  Эрдэнэтолгой хувьцаат компанид ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                  

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Өлзий-Утасын Түмэнжаргалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 сарын 01, 1987 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01, Эрдэнэтолгой хувьцаат компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаануудад тус тус гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Түмэнжаргалын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН