Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

         биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байрлах “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 2-48 дугаар байрын 1 тоотод оршин суух Ж.Батбаярт холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 102 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэхмжлэгч “Дэлгэрэх” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “Дэлгэрэх” СӨХ-оос Эрдэнэбулган сумын 2-р багийн 2-48 дугаар байрны 1 тоотод оршин суух Жүгдэрийн Батбаяраас нэхэмжилсэн 102 000 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 102 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ж.Батбаярт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Батбаяр нь “Дэлгэрэх” СӨХ-нд 102 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь үүнтэй холбогдуулан тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй Ж.Батбаярт холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 102 000 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батбаяраас 2 275 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 2 275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Т.БАДРАХ