Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Өгийнуур сум, Өгий багт оршин суух Гонгорын Энэбишийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймаг, Өгийнуур сум, Тоглох багт оршин суух Цэрэндоржийн Хандад холбогдох

2 000 000 төгрөг буюу эмээл гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энэбиш шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Эмээлээ буцааж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энэбиш нь эмээл буюу 2 000 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ц.Хандад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ханд нь Г.Энэбишид эмээлийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь үүнтэй холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Г.Энэбишийн нэхэмжлэлтэй Ц.Хандад холбогдох  2 000 000 төгрөг буюу эмээл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хандаас 23 475 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 23 475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Т.БАДРАХ