Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2016/00221

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багт оршин суух Батсүрэнгийн Нарантунгаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багт оршин суух Очирхүрээгийн Дашцэрэнд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ ... Б.Нарантунгалаг миний бие О.Дашцэрэнтэй 2011 оны 08 сарын 04-нд гэр бүл болсон. Охин Д.Пүрэвдулам 2012 оны 03 сарын 05-нд, охин Д.Төгс-Эрдэнэ 2013 оны 04 сарын 22-нд төрсөн. О.Дашцэрэн нь суусан цагаасаа эхлэн гар хүрч, хэл амаар гутаан доромжилдог байсан. Би зөндөө их хүлээж тэвчсэн, одоо энэ хүнтэй амьдрах арга алга. Гэрлэлтээ цуцлуулмаар байна. Монетон ээмэг бөгж, хоёр охиндоо тэтгэмж, орон гэр, хашаа хороог надад гар хүрч, хууран мэхэлж өдий хүрсний хариуд төлүүлэх хүсэлтэй байна  ...

... миний бие Б.Нарантунгалаг нь О.Дашцэрэнгээс салахаа больж, энэ удаа боломж олгон, 2 охинтойгоо дөрвүүлээ амьдрахыг хүсч байна. Би 2 охиноо аавтай нь элэг бүтэн хэрүүл маргаангүй амьдруулахыг хүсч энэ шийдвэрийг гаргалаа. Цаашдаа энэ хүнтэй эв зүйгэээ олж хамт амьдрахыг хоорондоо ярилцаж шийдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Цаашдаа ийм муухай зан гаргахгүй хоёр охиныхоо төлөө амьдрахыг хүсч байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нь хариуцагч О.Дашцэрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нэхэмжлэлээсээ татгалзаж шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багт оршин суух Батсүрэнгийн Нарантунгаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багт оршин суух Очирхүрээгийн Дашцэрэнд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн данснаас, хариуцагч О.Дашцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Нарантунгалагт буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэх болохыг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

      ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА