Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 284

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08-р сарын 02                     Дугаар   284                                Баруун-Урт                 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 36Б байрны 1-2 тоотод оршин суух, /РД:ЛЮ61011206, утасны дугаар 99748229/, Дов овогт Доржцэрэнгийн Жавзмаагийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Төмөртэй”-н  12-6 тоотод оршин суух, /РД:ЛЮ77022010, утасны дугаар 99288787/,  Халх овогт Дүгэржавын Гансүхэд холбогдох

  “Нэр төр сэргээлгэх, гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дов овогт Доржцэрэнгийн Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Чүлтэмийн Улааны сурталчилгааны “Бид зүтгэнэ – Хамтдаа хөгжинө” нэртэй товхимолын 4-р хуудсанд Д.Жавзмаа миний нэрээр “Ил захидал” бичигджээ. Миний хувьд дээрхи ил захидалд бичигдсэн нэг ч үг өгүүлбэрийг бичээгүй бөгөөд ийнхүү миний нэрийг  ашиглан худал ташаа зүйл бичиж, миний нэр хүндэд ноцтой халдсан тул нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Мөн сэтгэл санааны хохирол            1 000 000 / нэг сая/ төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Халх овогт Дүгэржавын Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Жавзмаагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Сэтгүүл дээр гаргасан ил захидлыг Д.Жавзмаа бичээгүй, хэвлэлийн алдаа гарч нэр солигдсон тул Д.Жавзмаагийн сэтгэл санааны хохирол 1 000 000 төгрөгийг бэлнээр өгч, нэр төрөө сэргээлгэхийг зөвшөөрч байна. Хариу тайлбар гаргасан Д.Гансүх

1 000 000 /нэг сая/ төгрөг бэлнээр өгсөн;  Хүлээлгэн өгсөн  Д.Гансүх 

      Хүлээн авсан; Д.Жавзмаа                        2016.08.01 гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дов овогт Доржцэрэнгийн Жавзмаа нь хариуцагч Халх овогт Дүгэржавын Гансүхэд холбогдуулан “Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд      1 000 000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлага болох нэр төрөө сэргээлгэхийг хүлээн зөвшөөрч, 1 000 000 төгрөгийг бэлнээр төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох         70 200 төгрөгний 50 хувь болох 35 100 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 35 100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дов овогт Доржцэрэнгийн Жавзмаагийн нэр төрийг сэргээж, гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Халх овогт Дүгэржавын Гансүх нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгний 50 хувь болох 35 100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ