Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 276

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Гэр бүлийн тухай хуулийн  14 дугаар зүйлийн 14.1 -д заасныг баримтлан   Хаймчиг овогт Ухнайн Чинбат, Базар овогт Чойжинзавын Лхагвамөнх нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Зохигчид хүү Л.Дамдиншаравыг эх У.Чинбатын асрамжид байлгасугай.  

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Чинбат хашааныхаа зүүн талын блокийг авч, үлдэх хэсгийг газрын хамт Ч.Лхагвамөнх авахаар болж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, заасныг баримтлан нэхэмжлэгч У.Чинбатын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лхагвамөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Чинбатад олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.