Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 249

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багт оршин суух Жумдаан овогт Төмөртогоогийн Эрдэнийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэ ньӨвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд Т.Эрдэнийг ажиллаж байсныг болохыг сэргээнтогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Эрдэнэ нь Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсанболох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ныөдрийн 261 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын “ Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай, 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай тогтоолууд, гэрчД.Самбуу-Ёндон, П.Дэмбэрэл, С.Чулуунцэцэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Жумдаан овогт Төмөртогоогийн Эрдэнийг Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                                                                                                                                                             

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА