Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 288

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08-р сарын 03                     Дугаар   288                               Баруун-Урт                 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг 

         хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ш.Оюунгэрэл би

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 4 дүгээр баг Төмөртэйн 14-5 тоотод оршин суух Шарын Ганбаатарын нэхэмжлэлтэй

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Цагдаагийн зүүн  талын “Хурд” засварын газарт ажилладаг Чойжилсүрэнгийн Улаанхүүд холбогдох

 

“Машины үнэ 550000” /таван зуун тавин мянга/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016.06.13-ны өдөр хүлээн авч 2016.06.20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Ш.Ганбаатар  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бид 2 тохиролцон 2016.03.17-нд Ч.Улаанхүү миний унаж байсан “карина” машиныг бичиг баримтын хамт аваад өөрийн эзэмшлийн 96-49 дугаартай машинаа өгсөн. Үүнээс хойш та машин дээрээ 500000 төгрөг нэмж өг өгөхгүй бол би машинаа авлаа гээд аваад явсан байсан. Би өөрийнхөө машиныг авах гэтэл өөр хүнд миний машины кабиныг зарсан байсан. Иймд Улаанхүүгээс машины үнэ 500000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ганбаатар би Улаанхүүтэй машины үнийг тохиролцож надад 150000 төгрөг өгсөн. Ингээд бид 2 эвлэрсэн гэжээ.

 

Хариуцагч Ч.Улаанхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ганбаатартай харилцан тохиролцож миний бие өөрийн унаж байсан 96-48 СҮА дугаартай машинаа Ганбаатарт шилжүүлэн өгч машин дээрээ зөрүү мөнгө гэж 150000 төгрөг нэмж бид эвлэрсэн юм гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шарын Ганбаатар “500000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад зохигчид эвлэрч хариуцагч Улаанхүү өөрийн унаж байсан 96-49 СҮА улсын дугаартай машинаа өгч дээр нь зөрүү гэж 150000 төгрөг өгч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

Иймд зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Ганбаатар улсын тэмдэгтийн хураамжид 17150 төгрөг төлснийг 50 хувь болох 8575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 8575 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Ч.Улаанхүүгээс улсын тэмдэгийн хураамжид 8575 төгрөг тус тус гаргуулж Ш.Ганбаатарт олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Улаанхүү өөрийн унаж байсан 96-49 СҮА улсын дугаартай машинаа өгч дээр нь зөрүү гэж 150000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Ганбаатарт өгч  эвлэрлсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамж төлсөн  17150 төгрөгийн 50 хувь болох 8575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 8575 төгрөгийг төрийн сангийн орлогоос,  хариуцагч Ч.Улаанхүүгээс улсын тэмдэгийн хураамжид 8575 төгрөг тус тус гаргуулж Ш.Ганбаатарт олгосугай. 

 

Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ш.ОЮУНГЭРЭЛ