Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 249

   Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                                     биелүүлснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Засаг даргын тамгын газрын 1 давхарт байрлах “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 1 дүгээр 48 айлын орон сууцны 16 тоотод оршин суух Боржигон овгийн Дангаагийн Булганд /РД:АЭ61112516/ холбогдох 126.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Данай овогтой Булган нь “Дэлгэрэх” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 01-ний өдрийн тогтоолын 5-р заалт, Монгол Улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 1-р заалт, 148-р зүйлийн 3-р заалт, 2003 оны 06-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж “Дэлгэрэх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох сарын 6000 төгрөгийн хураамжийг 2014 оны 6 сар төлөөгүйгээс 36.000 төгрөг, 2015 онд 12 сар төлөөгүйгээс 72.000 төгрөг, 2016 оны 3 сар төлөөгүйгээс 18.000 төгрөг, нийт 126.000 төгрөгийн өртэй байна. Иймд тус мөнгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шагдарсүмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:  Дэлгэрэх сууц өмчлөгчдийн холбоонд 1 дүгээр 48 айлын 16 тоотод оршин суугч Д.Булган нь 126.000 /нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийг төлсөн нь үнэн болно гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Булганаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох 126.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Булган нь нэхэмжлэлийн шаардлага болох 126.000 төгрөгийг төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон Төрийн банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Д.Булганд холбогдох 126.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2.275 төгрөг, хариуцагч Д.Булганаас 2.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

  3. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА