Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 261

 

Хаалттай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

          1.  Гэр бүл тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 04 сарын 26-нд төрсөн Э.Мягмардорж, 2013 оны 07 сарын 25-нд төрсөн Э.Билэгт, 2015 оны 03 сарын 18-нд төрсөн Э.Төгөлдөр нарыг эх Г.Дашжаргалын асрамжинд үлдээсүгэй.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.Мягмардорж, Э.Билэгт, Э.Төгөлдөр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Эрдэнэбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Т.Эрдэнэбатаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Дашжаргалд олгож, 85.880 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

          4. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА