Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багт байрлах Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн    34а-01 тоотод оршин суух Ногоон суунаг овгийн Машбатын Энхбаярт /РД:АВ77061119/ холбогдох 51.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М.Энхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон гэртээ жижгээр танхайрч, эхнэр хүүхдээ айлган сүрдүүлж, хэл амаар доромжлоод байна гэсэн гомдол мэдээллээр Саатуулах байрны бүртгэлийн журналын №233, 243 дугаарт тус тус бүртгэгдэж саатуулагдсан бөгөөд үйлчилгээний хөлс болох 8.300 /найман мянга гурван зуу/ төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын №29 тоот шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоног баривчлагдаж, баривчлагдсан хугацааны шууд зардал болох 7 хоногийн 42.700 /дөчин хоёр мянга долоон зуу/ төгрөг, нийт 51.000 /тавин нэгэн мянга/ төгрөгийг төлөөгүй тул уг зардлыг зохих журмын дагуу төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхбаяр миний бие Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 51.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргах зүйлгүй. 51.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Энхбаярын хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 51.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч М.Энхбаяраас үйлчилгээний хөлс 8.300 төгрөг, баривчлагдсан хугацааны шууд зардал 42.700 төгрөг, нийт 51.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Энхбаяр нь  нэхэмжлэгч Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 51.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

 Хариуцагч М.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Архангай аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, М.Энхбаярт холбогдох 51.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 34а-01 тоотод оршин суух М.Энхбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Хариуцагч захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА