Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 29 дүгээр байрны 18 тоотод оршин суух Тайж овгийн Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хайрхан суманд оршин суух н.Гомбоод холбогдох 100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомбоо нь 2016 оны 02 сард 100.000 төгрөгийн үнэтэй бараа зээлээр авсан боловч мөнгөө төлөхгүй байна. Иймд барааны төлбөр болох 100.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Сайнбилэг миний бие хариуцагч Гомбоогоос 100.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Гомбоо нь 100.000 төгрөгөө төлж барагдуулсан тул шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь хариуцагч н.Гомбоод холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Сайнбилэг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй, н.Гомбоод холбогдох 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн     7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2275 төгрөг, н.Гомбоогоос 2275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгосугай.

 3. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА