Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт орших Холбооны газрын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 30-02 тоотод оршин суух Чойсүрэнгийн Эрдэнэтунгалагт /РД:ТЛ63112061/ холбогдох 66.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Эрдэнэтунгалаг нь 2015 оны 4 сараас 2016 оны 06 сарыг дуусталх хугацаанд Катв ашигласны төлбөр 66.000 төгрөгийг удаан хугацаагаар төлөөгүй учир хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Түвшинжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Холбооны газрын нэхэмжилсэн катв ашигласны төлбөр 66.000 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэтунгалаг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар нь хариуцагч Ч.Эрдэнэтунгалагт холбогдуулж катв ашигласны төлбөр 66.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газрын нэхэмжлэлтэй, Ч.Эрдэнэтунгалагт холбогдох 66.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 2.275 төгрөг, хариуцагч Ч.Эрдэнэтунгалагаас 2.275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Холбооны газарт олгосугай.

 

 3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА