Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 4359

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/04359

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах, “Сар шинэ интернэшнл” ББСБ /РД: 2693925/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Болдбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Н.Болдбаатар нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагатай ЗГ1203130089 тоот зэлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.25 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэртээ байхгүй, олдохгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Болдбаатарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь Н.Болдбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 012 531 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19Б байрны 49 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Болдбаатарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Болдбаатарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ББСБ-д мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газарт даалгав.

Н.Болдбаатар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19Б байрны 49 тоотод бүртгэлтэй, 9923-3392, 9416-6689, 9930-8301, 9115-7553, 8860-2678 дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Ганболд өөрийгөө оролцуулалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нина овогтой Болдбаатар /РД: ЧП58091312/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Н.Болдбаатар /утас: 9923-3392, 9416-6689, 9930-8301, 9115-7553, 8860-2678/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ББСБ /утас:9909-3065/-д мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН