Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 4369

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/04369

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, “Юнител” ХХК /РД: 5036895/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 5А байр, 26 тоотод оршин суух, Их Монгол овогт Дэмбэрэлсүрэнгийн Отгонжаргал /РД: ЧГ83040771/-д холбогдох,

 

1 606 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Юнител” ХХК болон Д.Отгонжаргал нар харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 8811-8956 дугаарт нь Samsung Galaxy Note 4 маркын гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчаас 8811-8956 дугаарын ярианы төлбөр утасны лизингийн төлбөр 1 070 800 төгрөг, алданги 535 400 төгрөг, нийт 1 606 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 1 606 200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь 1 606 200 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан 1 606 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Отгонжаргал нь 1 606 200 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Отгонжаргалд холбогдох 1 606 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Отгонжаргал 1 606 200 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 650 төгрөгийн тал хувь болох 20 325 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 20 325 төгрөг, хариуцагч Д.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 20 325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН