Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4664

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04664

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 106 дугаар байр, 36 тоотод оршин суух, Ноёны бөх овогт Жигмиддоржийн Буяндэлгэр /РД: ХИ59063009/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Буяндэлгэр, гэрч Х.Байгальмаа, Б.Мааяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оноос Хилийн ба Дотоодын Цэргийн 0128 дугаар ангид хөдөлмөр хамгаалалын байцаагчаар ажиллаж байсан. Ажиллаж байсан үеийн тушаал, баримтууд нь архивт байхгүй байгаа. Иймд намайг 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Хилийн ба Дотоодын Цэргийн 0128 дугаар ангид Дотоодын цэргийн 806 дугаар ангид ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Буяндэлгэр нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Буяндэлгэр нь 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хилийн ба Дотоодын Цэргийн 0128 дугаар анги, Дотоодын Цэргийн 806 дугаар ангид хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажиллаж байсан болох нь түүнд 1977 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хилийн ба Дотоодын Цэргийн 0182 дугаар ангиас олгосон 773906 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Буяндэлгэрийг 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хилийн ба Дотоодын Цэргийн 0128 дугаар анги, Дотоодын Цэргийн 806 дугаар ангидд хөдөлмөр хамгааллын байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ноёны бөх овогт Жигмиддоржийн Буяндэлгэр /РД: ХИ59063009/-ийг 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хилийн ба Дотоодын Цэргийн 0128 дугаар анги, Дотоодын Цэргийн 806 дугаар ангид хөдөлмөр хамгааллын байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН