Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4666

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04666

Улаанбаатар хот

                                        

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр 5 давхар, 505 тоотод байрлах, “Ард даатгал” ХХК /РД: 2062089/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, АОС сайхан байр 1-13 тоотод оршин суух, Богд Боржигон овогт Дашцэрэнгийн Өлзийсайхан /РД: ЦЗ73011114/-д холбогдох,

 

732 398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Өлзийсайхан нь 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Юнител ХХК-тай гэрээ байгуулж, 8803-9937 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 1 400 000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси Нөүт3 гар утас зээлээр худалдан авч сар бүр 116 667 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр 479 932 төгрөг болсон байна. “Ард даатгал” ХХК нь Юнител ХХК-тай төлбөрийн тасалдын гэрээ байгуулж, уг гэрээгээр Юнител ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Юнител ХХК нь “Ард даатгал” ХХК-иас нөхөн төлбөрт 1 011 492 төгрөг хүлээн авсан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагчаас нийт 732 398 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Ард даатгал ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь хариуцагч Д.Өлзийсайханд холбогдуулан гар утасны төлбөр болон алдангид 719 898 төгрөг, “Эй Эс Партнерс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулахад гарсан зардалд 2 500 төгрөг, бусад баримтыг баталгаажуулахад гарсан зардалд 10 000 төгрөг, нийт 732 398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Өлзийсайхан нь 732 398 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Өлзийсайханд холбогдох, 732 398 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Өлзийсайхан нэхэмжлэлийн шаардлага 732 398 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 127 төгрөгийн тал хувь болох 11 063 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11 063 төгрөг, хариуцагч Д.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 11 063 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН