Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4668

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04668

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК /РД 5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн, 16 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамж, 226 тоотод оршин суух, Бүргэд овогт Цэгмэдийн Соёлгэрэл /РД: УХ64090204/-д холбогдох,

 

210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Соёлгэрэл нь манай байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1189246 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ц.Соёлгэрэлээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 334 хоногийн алданги 70 000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Соёлгэрэл нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Ц.Соёлгэрэлд холбогдуулан 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Соёлгэрэл нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 210 000 төгрөгийг төлж барагдуулсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Соёлгэрэлд холбогдох, 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 950 төгрөгөөс 3 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 475 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 данснаас 3 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН