Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 258

 

     Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

           Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 01 дүгээр баг, 13-248 тоотод оршин суух, Боржигон овгийн Янгиагийн Гүнсмаагийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Я.Гүнсмаа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Гүнсмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Өвөрхангай аймаг дахь Агаарын тээврийн газарт үйлчлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй ус суваг ашиглалтын “Чандмань эрдэнэ” ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Я.Гүнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Өвөрхангай аймаг дахь Агаарын тээврийн газарт үйлчлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй ус суваг ашиглалтын “Чандмань эрдэнэ” ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

Я.Гүнсмаа нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.  

Я.Гүнсмаа нь 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Өвөрхангай аймаг дахь Агаарын тээврийн газарт үйлчлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй ус суваг ашиглалтын “Чандмань эрдэнэ” ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 47 тоот лавлагаа, Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот тушаал, Иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Өвархангай аймаг дахь агаарын тээврийн газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102 тоот, 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 58 тоот, 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот, 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 70 тоот тушаалууд, гэрч Ц.Аюушжав, Ч.Баасанжав, О.Ганбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Янгиагийн Гүнсмааг 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Өвөрхангай аймаг дахь Агаарын тээврийн газарт үйлчлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй ус суваг ашиглалтын “Чандмань эрдэнэ” ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА