Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 260

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэгийн хүсэлттэй

“Д.Эрдэнэчимэгийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тус сумын харъяат Дамбаренчин овогтой Эрдэнэчимэг нь оюуны маш гүнзгий саатал оноштойгоор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлэгийн хяналтанд байнгын асаргаанд байдаг тул Д.Эрдэнэчимэгийн эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэгээс тус сумын 2 дугаар багийн иргэн Дамбаренчингийн Эрдэнэчимэгийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Эрдэнэчимэгийн сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийг шинжээчээр томилсон бөгөөд томилогдсон шинжээч нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай дүгнэлтэнд: “... Д.Эрдэнэчимэг нь 4 мөч хөшүүн чангарсан саажилттай, рефлексүүд өндөрссөн, үзүүлэгч Д.Эрдэнэчимэг төрөлхийн тархины саа, хөшүүн дөрвөл саажилттай, тархины усжилт, оюуны хүнд хомсдол өвчтэй, Д.Эрдэнэчимэг нь өөрийгөө жолоодон авч явах чадваргүй, төрөлхийн тархины саа, оюуны хүнд хомсдол өвчний учир өөрийн өмнөөс шийдвэр гаргах чадваргүй” гэжээ.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлт болон 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1960 тоот акт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/84 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Бөөнүүд овгийн Дамбаренчингийн Эрдэнэчимэгийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар эцэг Ёндонгийн Дамбаренчинг тогтоох нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Х.Дашдэлэг “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.                                                                    

Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар“төсвийн байгууллагын нэхэмжлэл” тул хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Бөөнүүд овгийн Дамбаренчингийн Эрдэнэчимэгийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, эцэг Ёндонгийн Дамбаренчинг асран хамгаалагчаар тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА